2012-02-20
Amidral-ger bvl
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2012-01-24
Inspiration
Ойрд улс төр, эдийн засаг, уул уурхай гээд л нөхрийнхөө зөвлөсөнөөр "чухал чухал" сэдвүүдийн мэдээнүүдийг хамж шимээд л уншдаг боллоо хүүгээ унтсан үед нь. Унших тусам л маш их юм хиймээр санагдаж байна шүү. Нэг л мэдэхэд 25 хүрчихэж удахгүй 26 хүрлээ. Өдий болтол хийж бүтээснээ эргээд бодохоор нэг их юм алгаа. Гэхдээ л огт юм хийгээгүй хүний хажууд бол бас ч нэлээд юм амжуулжээ. Эмэгтэй хүний хувьд хамгийн том зүйл маань сайхан ханьтай болоод сайхан үртэй болчихсон байна. Энэ бол хамгийн том зүйл шүү дээ. Одоо харин ид хийж бүтээх л үлдлээ. 30 хүрэхээсээ өмнө би юу амжуулах ёстой вэ гэдгээ ха...
2012-01-19
Oilgoltsol
Зарим үед өөрөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй мөртлөө ямар нэг юмыг хүсээд л байдаг тийм үе байдаг даа. Нөхрийгөө албан тушаал ахисанаа тэмдэглээд шөнө 1 өнгөрөөж ирэхэд нь уур хүрээд, өөрөө сайхан тэмдэглээд ирээрэй гэсэн мөртлөө тэмдэглэхээр нь уурлаад л. Ханийгаа байхгүй үед нь нойр хүрэхгүй хүлээсээр байгаад нойр сэргэчихсэн. Шөнө 4 цаг хүртэл сэрүүн байж, найзтайгаа чатлаж байгаад гэнэт ер нь намайг ингэж хүлээлгэж, нойргүйдүүлчээд өөрөө санаа амар унтаж байдаг гээд очоод хөлийг нь гэжигдэж, татаж чангааж байгаад сэрээгээд дараа дахиж 12 цагаас оройтохгүй бас 2 шил пивоноос илүү уухгүй г...
2012-01-17
Би ууртай эхнэр
Блогоо хөтлөөгүй зөндөө уджээ. Энэ хугацаанд их ч юм өөрчлөгдөж, их ч үйл явдал болж өнгөрчээ. Эмэгтэй хүн гэдэг их сонин хүмүүс шүү. Магадгүй бүх эмэгтэйчүүд адилхан биш би тийм юм болвуу бүү мэд. Ямар ч байсан хэн нэгэн хүн, тэр тусмаа миний нөхөр хажууд минь байж, ярьж намайг тайвшруулж байх ёстой юм шиг. Сүүлийн үед нөхөр маань ажил ихтэй (магадгүй би өөрөө бухимдалтай байгаа учраас түүнийхээ хичээж байгааг анзаарахгүй ч байж болох юм) байгаа учраас нэг л ганцаардаад байгаа юм шиг, дотор минь байгаа бүхнээ ямар нэг байдлаар гаргах ёстой юм шиг санагдаад блогоо дахиж бичиж эхлэхээр шийдлээ....