2012-01-24
Inspiration
Ойрд улс төр, эдийн засаг, уул уурхай гээд л нөхрийнхөө зөвлөсөнөөр "чухал чухал" сэдвүүдийн мэдээнүүдийг хамж шимээд л уншдаг боллоо хүүгээ унтсан үед нь. Унших тусам л маш их юм хиймээр санагдаж байна шүү. Нэг л мэдэхэд 25 хүрчихэж удахгүй 26 хүрлээ. Өдий болтол хийж бүтээснээ эргээд бодохоор нэг их юм алгаа. Гэхдээ л огт юм хийгээгүй хүний хажууд бол бас ч нэлээд юм амжуулжээ. Эмэгтэй хүний хувьд хамгийн том зүйл маань сайхан ханьтай болоод сайхан үртэй болчихсон байна. Энэ бол хамгийн том зүйл шүү дээ. Одоо харин ид хийж бүтээх л үлдлээ. 30 хүрэхээсээ өмнө би юу амжуулах ёстой вэ гэдгээ харин бодож, өөртөө том зорилго тавьж тэрнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Эргээд бодоход 18 хүртлээ амьдрал хэцүү байсныг ч хэлэхүү, буруу замаар орчилгүй, сургууль соёлоо гайгүйхэн төгсөөд... Ер нь л шилжилтийн насаа эвтэйхэн давсан юм байна. Тэгээд 20 наснаас 24 хүртлээ гадаадад жинхэнэ л хүний ая эв олох, ажил хөдөлмөрийн амт, мөнгө зохицуулах гээд л биеэ дааж сураад хажуугаар нь муучгүй америкийн баклаврийн диплома өвөртлөөд, 10 жилд англи хэл дээр л миарчих гээд байдаг байсан хүн чинь хүнээс дутахгүй хэл усаа сураад ирчихлээ. Харин ирээд жилийн дотор ч бужигнуулаад бурхнаас намайг шагнасан аз жаргалтай гэр бүлээ товхинуулаад авлаа. Бүүр захиалчихсан юм шиг л ирээд удалгүй ханьтайгаа таараад удалгүй хөөрхөн хүүтэй болоод л. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж сайхан үг байдаг даа. Одоо ингээд бодохоор өрсөлдөхүйц боловсрол, чадвар, тогтсон сайхан гэр бүлтэй болчихсон хүн чинь санаа зовох зүйлгүй карьер хөөж хийж бүтээдийм байгааз дээ. 30 хүрэхээсээ өмнө ямар ч байсан өөрийн гэсэн бизнестэй бас одоогийн ажилдаа ч бүр илүү тушаал ахина гэж боджийшд. За цаашлаад бүүр ч илүүг хийнэ дээ. Илүү том зүйлрүү зорих тусам тэр хэмжээгээр өснө. Хүүгээ асрах хугацаандаа нэлээн юм уншиж бэлдэх хэрэгтэй юм байна. За тэгээд монголын ирээдүйн нэгэн томоохон бизнес вумен ажилаа эхэллээ. Амжилтын төлөө баярлах
Бичсэн: dreamer | цаг: 12:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax