2012-01-17
Би ууртай эхнэр
Блогоо хөтлөөгүй зөндөө уджээ. Энэ хугацаанд их ч юм өөрчлөгдөж, их ч үйл явдал болж өнгөрчээ. Эмэгтэй хүн гэдэг их сонин хүмүүс шүү. Магадгүй бүх эмэгтэйчүүд адилхан биш би тийм юм болвуу бүү мэд. Ямар ч байсан хэн нэгэн хүн, тэр тусмаа миний нөхөр хажууд минь байж, ярьж намайг тайвшруулж байх ёстой юм шиг. Сүүлийн үед нөхөр маань ажил ихтэй (магадгүй би өөрөө бухимдалтай байгаа учраас түүнийхээ хичээж байгааг анзаарахгүй ч байж болох юм) байгаа учраас нэг л ганцаардаад байгаа юм шиг, дотор минь байгаа бүхнээ ямар нэг байдлаар гаргах ёстой юм шиг санагдаад блогоо дахиж бичиж эхлэхээр шийдлээ. Үнэндээ ойрын үед өөрийгөө нэг л ойлгохоо болиод байгаа. Нэг л их бухимдалтай байдаг болчихоод байх юм. Нөхрийгөө ажил дээрээ ганц цаг л илүү ажиллахад бухимдал төрөөд л, гэртээ ирээд зурагт үзээд суухаар нь намайг тоохгүй, сонсохгүй юм гээд л бухимдал төрнө. Заримдаа ажил дээрээ ачаалал ихтэй байгаа учраас ирээд ажилаа бодоод суучихаар нь дахиад л бухимдал төрнө. Өдөр ажил ихтэй байгаад утасдаж амжихгүй бол эхнэр, хүүхэддээ ганц минут зарцуулсангүй гээд л уур хүрнэ. Дээр нэг удаа хаанаас ч билээ эмэгтэйчүүд нөхрөө ажилтай нь харддаг гэж уншиж байсан яг тэр л болоод байх юм. Нөхөр маань хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байгаа учраас ажил ихтэй, ачаалалтай байгааг нь мэдэж байгаа мөртлөө л өөрийн эрхгүй бухимдал төрөх юм. Нөхөр маань хөөрхий ажилаа тарангуут л гэрлүүгээ гүйгээд л ирдэг. Гадуур найз нөхөд, зугаа цэнгэл гээд яваад байдаггүйг нь мэддэг мөртлөө л ажил дээрээ хуралтай байгаад хэдэн минут хоцроход л муухай аашилчихаад байх юм. Өөрийгөө мэдээд байгаа хэрнээ л аашлаад. Гэхдээ ядаж л би өөрийгөө ааштай амьтан болоод байгаагаа мэдэж байгаа нь сайн юм даа. Үнэндээ өнгөрсөн 3н сарын хугацаа намайг ааштай авгай болоход маш их нөлөөлсөн гэдэгт, удахгүй ажилдаа ороод буцаад ааштай, үглээ айлын авгай биш, сэргэлэн цовоо, сайхан гэргий болно гэдэгтээ эргэлзэхгүй байна. Жирэмсэн болсоноос хойш бараг л бүтэн жил найз нөхөдтэйгээ гадуур гарч зугаацаагүй, жирэмсний сүүлийн сар нь том гэдэсэндээ түүртээд гэрээсээ ч бараг гараагүй, тэгээд л төрсөний дараа оёотой, дээр нь гам барина гээд л бүтэн сар гарч болохгүй, одоо бас ойр зуур гадаг болсон ч гэсэн хүү минь дөнгөж 2 сар гарантай учраас бас л хүссэнээрээ гарч дэлгүүр хэсч чадахгүй, ажилдаа явж чадахгүй гээд л... Хэзээ ч ингэж гэртээ зүгээр сууж үзээгүй учраас, хийж бүтээх, сурах зүйл маш их байхад би ингээд л гэртээ суугаад, ажилдаа ч явж чадахгүй болохоор ёстой л нэг бухимдана гэдгийг үзүүлж байнаа. Зарим хүмүүс хүүхдээ хараад л гэртээ хэдэн жилээр ажил ч хийхгүй суугаад л байдаг. Тэр хүмүүсийг яаж чаддаг байнаа гээд бүүр гайхаш төрөх юм. Ажилдаа явахыг, юм хийж бүтээхийг, амжилт гаргахыг, найз нөхөдтэйгээ уулзаж, хүссэнээрээ гадуур аялахыг ямар их хүсэж байнаа. Яг л хөлөө тушуулчихсан юм шиг, гараа хүлүүлчихсэн юм шиг юу ч хийж бүтээхгүй байгаадаа бухимдаад, тэрийгээ муу ханидаа л гаргах юм даа. Хүүгээ 5 сартай болохоор ажилдаа буцаад орох гэж байгаа. Магадгүй, ажил, гэр орон хүүхэд, нөхрөө халамжлах гээд л бүүр л их ачаалалтай болох байх гэхдээ яахав дээ. Юу ч хийхгүй байснаас завгүй, хийж бүтээж явах шиг сайхан юм юу байхав. Зааа нэг мэдсэн чинь уншихаас ч залхмаар урт бичлэг болчиж хэхэх. 4 сар хурдан болоосой. 
Бичсэн: dreamer | цаг: 16:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax