2012-01-19
Oilgoltsol
Зарим үед өөрөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй мөртлөө ямар нэг юмыг хүсээд л байдаг тийм үе байдаг даа. Нөхрийгөө албан тушаал ахисанаа тэмдэглээд шөнө 1 өнгөрөөж ирэхэд нь уур хүрээд, өөрөө сайхан тэмдэглээд ирээрэй гэсэн мөртлөө тэмдэглэхээр нь уурлаад л. Ханийгаа байхгүй үед нь нойр хүрэхгүй хүлээсээр байгаад нойр сэргэчихсэн. Шөнө 4 цаг хүртэл сэрүүн байж, найзтайгаа чатлаж байгаад гэнэт ер нь намайг ингэж хүлээлгэж, нойргүйдүүлчээд өөрөө санаа амар унтаж байдаг гээд очоод хөлийг нь гэжигдэж, татаж чангааж байгаад сэрээгээд дараа дахиж 12 цагаас оройтохгүй бас 2 шил пивоноос илүү уухгүй гэсэн ам өчиг авч санаа амрав. Гэсэн ч бас л нэг л хангалттай биш, дотор нэг юм байсаар байгаа юм шиг. Нөхөр маань буцаад унтаад өгсөн чинь нэг л гунигтай, ганцаардаад ч байх шиг, сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярьмаар санагдаад. Гэнэт зөндөө уйлмаар санагдаад уйлчихсан чинь нөхөр маань сэрээд хань минь дээ гээд өөр юм ч хэлсэнгүй чанга гэгч нь энгэртээ тэврээд, чимээгүй л чагнаад хэвтээд байсан. Би ч яахав эхэр татаад л нэлээн уйлж байгаад нэг юм тайвшраад унтаад өгсөн. Магадгүй тэр үед юм ярьхаасаа илүү чимээгүй байсан хамгийн зөв байсан байх л даа. Хань минь нээрээ сайхан  хүн шүү. Намайг учир нь олдохгүй, яаж ч аашилж байсан тэр болгонд л хүлээцтэй, тэвчээртэй хандаж, аргадахдаа аргадаж, дуугай өнөгөрөхдөө өнгөрч бүүр аргаа барахдаа уйлж байж билээ. Ийм сайхан хань заяасан бурханд баярлалаа. Үнэндээ шүтлэггүй ч гэсэн сүүлийн үед юунд ч юм залбирдаг болоод байгаа. Бурхан минь сайхан хань, үр заяасанд баярлалаа, тэднийг минь эрүүл саруул байлгаж өгөөч гээд л. Бурхан намайг сонсож байгаа байхаа хэлээ гаргах
Бичсэн: dreamer | цаг: 10:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax